Вэбсайт дээрээс захиалгын бараа гэсэн ангиллыг сонгоод тэр дунд таны хайж байгаа бараа байгаа эсэхийг шалгах:
- Хэрэв таны хайж байгаа бараа вэбсайтын захиалгын барааны ангилалд байвал, та тухайн барааг вэбсайт дээрээс шууд захиалах боломжтой.
1. Захиалгаа баталгаажуулахын тулд та тухайн барааны үнийн дүнгийн 50% төлснөөр таны захиалга баталгаажна.
2. Захиалгын барааг хүлээн авахдаа үлдэгдэл 50% төлнө.
- Хэрэв таны хайж байгаа бараа вэбсайтын захиалгын барааны ангилалд байхгүй бол, та хайж байгаа барааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг манай info@selba.mn и-мэйл хаягт илгээнэ.
1. Таны захиалгын барааны үйлдвэрлэгчийг нь олж, холбоо тогтоосны дараа танд үнийн санал өгнө.
2. Өгсөн үнийн саналын хүчинтэй хугацаа болох 14 хоногт багтаан барааны үнийн дүнгийн 50% төлснөөр таны захиалга баталгаажна.
3. Захиалгын барааг хүлээн авахдаа үлдэгдэл 50% төлнө.
4. Манайх өмнө нь оруулж ирж, чанарын тест хийгээгүй бараанд баталгаа өгөхгүй болохыг анхаарна уу.
Захиалгын барааны бусад мэдээлэл:
- Гар дээр ирэх хугацаа: 10 - 15 хоног (үйлдвэрлэх хугацаа + гаальд мэдүүлэх хугацаа + тээвэрлэлтийн хугацаа)
- Төлбөр: Урьдчилгаа 50% төлж захиалга баталгаажна. Бараа ирсний дараа үлдэгдэл 50% төлнө.